Яо үндэстний уламжлалт үзүүлбэр аялал жуулчлалын шинэ нэрийн хуудас болов
2024-08-28 16:03:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын өмнөд хэсэгт орших Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Лайбинь хотын Жиньшюгийн Яо үндэстний өөртөө засах сянь бол Хятаддаа хамгийн анх байгуулагдсан Яо үндэстний өөртөө засах сянь болно. Энд Яо үндэстэний ёс заншил арвин баялаг бөгөөд "Дэлхийн Яо үндэстний нийслэл" гэгдсэн сайхан алдартай билээ. Сүүлийн жилүүдэд орон нутгийн Яо үндэстэний үеэс үед уламжлагдан ирсэн "анжис гишгэх", "шар бөмбөрийн бүжиг" зэрэг үзүүлбэр болон дуу бүжгийг соёлын аялал жуулчлалын үзүүлбэр болгон хувиргаснаар, олон тооны жуулчдын сонирхлыг татаж, энэ нутагт жуулчлан ирцгээх болж, орон нутгийн аялал жуулчлалын шинэ нэрийн хуудас болсон байна. Бид бүхэн камерын дуранг дагаж, Яо үндэстний өвөрмөц содон тоглолтыг үзэн сонирхож, Яо үндэстний зан заншлыг мэдэрцгээе.