Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын Шиньжянтай холбоотой хэлсэн үгийн талаарх сэтгүүлчийн асуултад Линь Жянь хэлэхдээ, Хятад улс ард түмэн төвтэй үзэл баримтлалыг баримталж, хүний эрхийг хүндэтгэж, хамгаалахыг засаглалын чухал тал хэмээн үзсээр ирсэн. Мөн хүний эрхийг хамгаалах үйлсийг ахиулах талаар түүхэн ололт амжилт гаргаж, Хятадын ард түмний ашиг сонирхол, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж тасралтгүй дээшилсээр байгаа нь хүн бүхний хүлээн зөвшөөрсөн бодит үнэн юм.
Өдгөө Шиньжяны нийгэм тогтвортой, эдийн засаг хөгжиж, ард түмэн амар амгалан аж төрөн амьдарч байгаа бөгөөд түүхэн хөгжлийн хамгийн таатай үедээ байна.
Хятад улс харилцан хүндэтгэсэн үндсэн дээр, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссартай бүтээлч солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна. Хүний эрхийн дээд комиссар ажилаа шударга, бодитойгоор гүйцэтгэж, бүх улс орны бүрэн эрхт байдал, бодит үнийг хүндэтгэн, бусад улс орнуудтай бүтээлч яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа өрнүүлж, хүний эрхийг улс төржүүлэх, хагалан бутаргах, сөргөлдөөн үүсгэх үйлдлийг эсэргүүцэж, Хятадыг харлуулах гэсэн улс төрийн хүчинд ашиглагдахгүй байхыг хүсэж байна.