8-р сарын 28-нд, 2024 оны Хятадын интернетийн соёл иргэншлийн хурал Чэндү хотод болов. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Суртал ухуулгын яамны дарга Ли Шүлэй оролцож, илтгэл тавив.
Интернетийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх нь мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн шинэ нөхцөл байдалд дасан зохицох үйл явцыг түргэтгэх зайлшгүй шаардлага бөгөөд соёлын хүчирхэг улс орон, интернетийн хүчирхэг улс орон болгон бүтээн байгуулахын зүй ёсны утга учир мөн. ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал "хоёр соёл иргэншил"-ийн уялдаа холбоотой шинэчлэлийг байгуулахад анхаарч, соёлын тогтолцоо, механизмын шинэчлэлийг гүнзгийрүүлэх томоохон зорилт дэвшүүлсэн нь шинэ гараанаас соёлын өөрчлөлт хөгжлийг дэмжих, интернетийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх үндсэн мөрдлөгийг олгосон юм гэж хуралд оролцсон зочид үзлээ.
"Эрин цагийн үзэл санааг урагшлуулж, интернетийн соёл иргэншлийг хамтдаа бүтээцгээе" уриан дор энэ хурлыг Төв хорооны Кибер аюулгүй байдал хийгээд мэдээлэлжүүлэлтийн зөвлөлийн алба, Төв хорооны Оюуны соёл иргэншлийн бүтээн байгуулалтын алба, ХКН-ын Сычуань мужийн хороо, Сычуань мужийн захиргаа хамтран зохион байгуулав. Хуралд төвийн болон орон нутгийн холбогдох байгууллагын хариуцсан нөхдүүд, төвийн мэдээллийн гол гол сайтууд, цахим нийгмийн байгууллага, интернет сүлжээний компаниудын дарга нар, мэргэжилтэн судлаачид, интернетийн алдартнуудын төлөөлөл оролцов.