Таклимакан цөлд үер буужээ
2024-08-28 14:59:36
Share
Share this with Close
youtube WeChat

Шиньжяны өмнөд хэсэг дэх Таримын хотгорын төвд оршдог Таклимакан цөл нь Хятадын хамгийн том, дэлхийн аравдугаар том цөл бөгөөд дэлхийн хоёр дахь том нүүдэл элсэн цөл юм. Барууны  хайгуул судлаачид түүнийг “Үхлийн далай” хэмээн нэрлэдэг.  

Харин өнгөрсөн 10 хоногийн  (наймдугаар сарын 17-27) турш Тарим голын дээд урсгалд орсон хур тунадас дөрөв гаруй дахин нэмэгдээд зарим хэсэгт нь үеэр буужээ.

Үнэн хэрэгтээ, цөлд үерлэх нь тийм ч ховор тохиолдол биш. Тарим гол болон түүний цутгал  Хотан, Ярканд гол цас хайлах үед урсгал нь эргээ давж элсэн цөл уруу тэлэх тохиолдол байнга гардаг. 

2017-2021 оны хооронд Шиньжянд аадар борооноос болж 20 гаруй удаа уулан үер бууж байжээ.