Орос Украин байлдааны шинэ тайлан гаргав
2024-08-28 09:31:39
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 27-нд Оросын БХЯ-ны мэдээлснээр, Оросын арми Донецк муж дахь зохих тооны цэгийг хянаж, Украины олон талаас хийсэн сөрөг довтолгоог няцаав гэжээ. Тухайн өдөр Украины арми Покровск, Харьковын чиглэлд Оросын армитай ширүүн тулалдсан гэж Украины арми мэдэгдсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яам 27-ны өдөр байлдааны тайлан нийтэлж, өнгөрсөн өдөр Оросын "Төв" армийн бүлгийн цэргүүд Донецк мужийн Орловка тосгоныг хяналтандаа авч, Донецк мужид илүү таатай фронт, байлдааны талбарыг эзэллээ. ОХУ-ын БХЯ-ны байлдааны тайланд Оросын арми Украины армийн олон чиглэлийн сөрөг довтолгоог няцааж, Украины армийн хэд хэдэн нэгжийн бие бүрэлдэхүүн, гаубиц, өөрөө явагч их буу зэрэг зэвсэг, техник рүү довтолсон гэв.

Мөн өдөр Украины ЗХЖШ мэдэгдэхээ, мөн өдөр фронтын бүсэд 125 удаагийн тулаан болсон. Украины арми Покровскийн чиглэлд хамгийн ширүүн тулалдаж, мөн өдөр 36 удаагийн тулалдаан болсны дотор Украины арми Оросын армийн 30 удаагийн довтолгоог няцааж, үлдсэн 6 тулалдаан үргэлжилж байна. Харьковын чиглэлд, Украины арми Волчанскийн ойролцоох Оросын довтолгоог няцаав гэжээ.