Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Сүүлийн үед Латин Америкийн орнууд АНУ-ын бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлж байна. АНУ-аас Мексикт суугаа Элчин сайд Мексикийн хууль зүйн өөрчлөлтийн талаар зохисгүй үг хэлсэнтэй холбогдуулан Мексикийн Ерөнхийлөгч Лопез Обрадор хэлэхдээ, бид аль нэг улсын колоничлол явуулах газар биш, АНУ Мексикийн бүрэн эрхийг заавал хүндэтгэх ёстой гэжээ. Гондурасын Ерөнхийлөгч Фидель Кастро АНУ тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гэж буруушаасан. Энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байна вэ?
Линь Жянь хэлэхдээ, бид холбогдох мэдээллийг анзаарсан. Хэрэг дээрээ 200 гаруй жилийн турш АНУ ноёрхогч үзэл, эрх мэдлийн улс төрийн арга барилаасаа ерөөс салаагүй юм.
Гаднын хөндлөнгийн оролцоог эсэргүүцэж, үндэсний бүрэн эрхт байдлыг хамгаалах Латин Америкийн орнуудын шударга байр суурийг Хятад улс тууштай дэмжиж байна. Латин Америкийн орнуудын хууль ёсны болон шударга ёсны уриалгыг АНУ сонсохгүй, дур зоригоороо байж болохгүй. Латин Америкийн орнуудын бие даасан, өөрийгөө хүчирхэгжүүлэх хандлагыг хориглож чадахгүй, Америкийн ноёрхлын, эрх мэдлийн улс төрийн үзэл нь олон нийтийн сэтгэлийг олохгүй бөгөөд цаг эринээс хоцрох л хувь тавилантай.