Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн 29-ний өдөр Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хоёр талын тохиролцсоны дагуу Хятад Америк хоёр орны Худалдааны яам 9-р сарын 7-нд Тяньжинь хотод Хятад Америкийн худалдаа бизнесийн ажлын хэсгийн дэд сайдын хэмжээний 2-р хурлыг хийхээр шийдсэн. Энэхүү уулзалтыг Хятадын худалдааны яамны олон улсын худалдааны хэлэлцээрийн төлөөлөгч, Худалдааны яамны дэд сайд Ван Шүөвэнь болон АНУ-ын Худалдааны яамны орлогч сайд Мариса Ларго нар хамтаар даргална. Хоёр тал өөр өөрийн орны эдийн засаг, худалдааны бодлого, аж ахуйн нэгжийн хүсэл шаардлага, ажил хэрэгч хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох юм.