Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба өнөөдөр /2024.08.29/-ны үдээс өмнийн 10 цагт хэвлэлийн бага хурал хийлгэж, “Хятадын эрчим хүчний шилжилт” цагаан номын тухай танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
ХТРТ-ын сэтгүүлч: сүүлийн арван жилийн хугацаанд Хятад улс эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ, технологийн тогтолцоо, олон улсын хамтын ажиллагаа зэрэг талд өөрчлөлт, шилжилт хийсэн. Тэгвэл шилжилт хийсний дараа аль аль талаар ололт амжилт гаргасан бий гэж асуулаа.
Хятадын Эрчим хүчний үндэсний газрын орлогч дарга Вань Жинсүн хэлэхдээ, Хятад улс эрчим хүчний салбарын өөрчлөлт, шилжилтийн ажлыг хийхэд таван талаар бүтэмж гаргасан гэж хэлж болно. Нэгт, Хятадын эрчим хүчний шилжилт нь цэвэр эрчим хүчний хөгжлийг ахиулсан. 2023 оны эцэс хүртэл, шинэ эрчим хүч үйлдвэрлэхэд суурилагдсан хүчин чадал нь 1.5 тэрбум киловаттаас давж, түүхэндээ дулааны эрчим хүчийг давж гарсан байна. Цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл нь 3.8 их наяд киловатт цаг буюу нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 40 орчим хувийг эзэлсэн нь 2013 оныхоос 15 нэгжээр өссөн байна. Сүүлийн арван жилийн турш, Хятадын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийн талаас илүү хувийг цэвэр эрчим хүч эзэлсэн байна.
Хоёрт, Хятадын эрчим хүчний шилжилт нь эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжлийг дэмжжээ. Сүүлийн арван жилд, эрчим хүчний салбарын үндсэн хөрөнгө оруулалт 39 их наяд юаньд хүчр, жилд дунджаар 4 их наяд орчим юаньд хүрч, нэг удаагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал 35 хувиар нэмэгдсэн нь Хятадын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд хүчтэй түлхэц өгсөн юм.
Гуравт, эрчим хүчний шилжилт нь иргэдийн сайн сайхан амьдралд баталгаа хангасан. Сүүлийн арван жилд, 1.4 тэрбум хүн амын эрчим хүчний хэрэглээний аюулгүй байдал үр дүнтэй баталгаажсан. Хөдөө тосгоны эрчим хүчний сүлжээг сайжруулан шинэчилж, шинэчлэхэд зориулж төв хорооны төвлөрсөн төсвөөс 100 тэрбум юанийн хөрөнгө оруулсан юм. 2015 онд үндэсний хэмжээнд нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний хэрэглээг 500 кВт-аас 1000 киловатт цаг болгон нэмэгдүүлж, цахилгаан хангамжгүй иргэдийн цахилгааны асуудлыг бүрэн шийдэж чадсан юм. Хөдөө тосгоны өрхийн хэрэглээний цахилгаан эрчим хүчний хэмжээ 120 сая киловатт хүрч, 2 сая орчим ажлын байр шинээр бий болгож чадсан юм.
Дөрөвт, Хятадын эрчим хүчний шилжилт ба байгаль орчны өндөр түвшний хамгаалалтыг зэргээр зохицуулан явгадуулж байгаа юм. 2012 оны байдалтай харилцуулахад, Хятадын ДНБ-ны нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээ 26 гаруй хувиар буурч, эрчим хүчний нөөц нь ногоон, эрчимтэй хөгжилд хүрч чадсан юм.
Тавд, Хятадын эрчим хүчний шилжилт нь дэлхийн эрчим хүчний шилжилт, цэвэр үзэсгэлэнтэй дэлхий ертөнцийг байгуулахад чухал хувь нэмэр оруулсан юм. Хятадын эрчим хүчний шилжилтэд оруулсан хөрөнгө оруулалт 2023 онд 676 тэрбум ам.долларт хүрсэн нь дэлхийн эрчим хүчний өөрчлөлт шилжилтэд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн орон болсон юм.