Сири руу явуулж буй халдлагаа Израиль зогсоох ёстой гэжээ
2024-08-29 09:47:00
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан 8-р сарын 28-нд Сирийн улс төр, хүмүүнлэгийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ, Сири руу явуулж буй довтолгоогоо Израиль зогсоох ёстой, мөн гадаадын цэргийн хүчин Сири дэх хууль бус орогнолоо эцэслүүлэхийг уриалж байхын зэрэгцээ гаднын томоохон гүрнүүд тус бүс нутгийн нөхцөл байдлыг намжаахад бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ. 

Гэн Шуан хэлэхдээ, Сирийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалах ёстой. Холбогдох талууд хамаг их хэмжээнд хүлээцтэй байж, Сирийг багтаасан тухайн бүс нутгийн орнуудын тогтвортой байдлыг хамгаалах талаар хичээл зүтгэл гарах нь зүйтэй гэжээ. 

Тэрээр мөн, улс төрийн аргаар Сирийн асуудлыг зохицуулахыг тууштай гуйвшгүй баримтлах ёстой. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал эрхэлсэн тусгай элч Пэй Кайругийн “Сиричүүд голлон удирдах, Сиричүүд эзэмших” зарчмын дагуу холбогдох ажлаа зохицуулан хийхийг Хятад улс бүрэн дэмжиж байна. Мөн Сирийн засгийн газартай харилцаж, зөвшилцсөний суурин дээр уг асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Сирийн засгийн газар терроризмын эсрэг тэмцэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг Хятад улс дэмжиж байна, мөн олон улсын хууль тогтоомж, Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу Сири дэх террорист хүчинтэй хамтран тэмцэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна гэжээ. 

Тэрээр мөн, Сири дэх хүмүүнлэгийн нөхцөл байдлыг үндсээс нь сайжруулах ёстой. Сирийн засгийн газар, НҮБ-ын хамтын хүчин чармайлга дор хил дамнасан авран туслах механизм тогтвортой хэрэгжиж эхэлсэн. Мөн хандивлагч орнуудад тусламж өгөх амлалтаа биелүүлж, Сирийн хүмүүнлэгийн төслүүдэд хангалттай санхүүгийн дэмжлэг олгох ёстой. Ганц талт хориг арга хэмжээ, хууль бусаар эд баялгийг дээрэмдэх нь Сирийн сэргээн босголт, нийгмийн хөгжлийн чадавхыг ноцтой сулруулж байгаа учраас нэн даруй эдгээр үйлдлээ зогсоох ёстой гэжээ.