АНУ-ын Дээд шүүх Байдены засгийн газрын хүсэлтийг хүлээн аваагүй
2024-08-29 10:34:00
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 8-р сарын 28-нд, АНУ-ын Дээд шүүх Байдены засгийн газрын хамгийн сүүлийн үеийн холбооны оюутны зээл тусламжийн хөтөлбөрөө сэргээх хүсэлтийг хүлээн аваагүй юм. Эх сурвалжийн дагуу, Байдены засгийн газар давж заалдах шүүхээс оюутны зээлийг хөнгөлөх хөтөлбөрт тавьсан үндэсний хэмжээний хоригийг цуцлахыг хүссэн боловч дээд шүүхээс хүлээн зөвшөөрсөнгүй бөгөөд өөр байр суурьтай шүүгчдийн саналыг тэмдэглэн үлдээсэнгүй гэжээ. 

Америкийн боловсролын яам 2023 оны 7-р сард боловсролын төлбөрийг бууруулах шинэ төлөвлөгөө гаргаж, дээд шүүхээс хэрэгжүүлэх эрхгүй гэж үзсэн өмнөх оюутны зээлийн тухай хөтөлбөрийг орлуулжээ. Шинэ төлөвлөгөөнд бакалаврын зээлийн эргэн төлөлтийн дээд хязгаарыг цалингийн 10 хувиас 5 хувь хүртэл бууруулах зэрэг хэд хэдэн заалтыг хамруулсан байна. 

Гэхдээ уг төлөвлөгөөг Миссури муж улс тэргүүтэй консерватив үзэлтэй хэд хэдэн муж улс эсэргүүцсэн байна. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүрвэл 475 тэрбум долларын зардал гарах бөгөөд Конгрессоос зөвшөөрөл аваагүй учраас урьд урьдын дэвшүүлж байсан төлөвлөгөөний адилаар хэрэгжихийг зогсоох ёстой гэж үзжээ. Консерватив намын шүүгч “томоохон асуудал”-ын зарчмыг үндэслэн, холбооны газар конгрессоос тодорхой зөвшөөрөл авалгүйгээр эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлэх шинэ бодлогыг хэрэгжүүлж болохгүй гэж үзжээ.