Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос 8-р сарын 29-нд "2023 оны Хятад улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн статистикийн албан мэдэгдэл”-ийг гаргалаа. Хятад улсын хүн амын дундаж наслалт 78.6 нас хүрч, эхийн эндэгдэл 15.1/100000 болж буурч, нялхсын эндэгдэл 4.5/1000 болж буурсныг уг мэдэгдэлд дурджээ.
2023 оны сүүлчийн байдлаар, улсын хэмжээнд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын нийт тоо 1 сая 70 мянга 785 болж, өмнөх оныхоос 37 мянга 867-оор нэмэгдсэнийг уг мэдэгдэлд харуулжээ. Улсын хэмжээнд 10 сая 174 мянган эмнэлгийн ор байгаа нь өмнөх оныхоос 424 мянгаар нэмэгдэв. 2023 оны сүүлчийн байдлаар, улсын хэмжээнд эрүүл мэндийн техникийн ажилтны нийт тоо 12 сая 488 мянга болсон нь өмнөх оныхоос 830 мянгаар нэмэгджээ. 2023 оны сүүлч гэхэд, улсын хэмжээнд шян суурингийн эрүүл мэндийн газар 33 мянга 753 байж, 1 сая 505 мянган ортой болж, 1 сая 605 мянган эрүүл мэндийн ажилтантай болжээ. мөн улсын хэмжээнд 371 мянга 77 нийгмийн хорооллын эрүүл мэндийн төвтэй, эрүүл мэндийн нийт 778 мянган ажилтантай болж, эрүүл мэндийн ажилтны тоо өмнөх оныхоос 60 мянгаар нэмэгджээ. Улсын хэмжээнд тосгоны 581 мянга 964 эрүүл мэндийн тасагтай болж, тосгоны эрүүл мэндийн цэгт 1 сая 327 мянган хүн ажиллаж байна.