8-р сарын 27-29-ны өдрүүдэд, үндэстэн дамнасан компанийн удирдагчдын Чиндаогийн 5 дахь дээд хэмжээний уулзалт Чиндао хотноо зохиогдлоо. Тус дээд хэмжээний уулзалтын үеэр хөрөнгө оруулалт, худалдааны 163 төсөлд гарын үсэг зурлаа. Үүний дотор 12.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай 121 төсөл, 40.4 тэрбум ам.долларын үнийн дүнтэй худалдааны 42 төсөл багтсан байна.
Уг арга хэмжээнд 37 орон, бүс нутгийн 451 үндэстэн дамнасан компаниудын тэргүүнүүд оролцсон байна. Үүнд дэлхийн топ компаниас 140 компани, салбартаа тэргүүлж яваа 311 компани багтсан бөгөөд үндэстэн дамнасан 99 компани анх удаа уг арга хэмжээнд оролцжээ. Уг уулзалт нь “үндэстэн дамнасан компани ба Хятад” сэдвийн дор зохиогдож, үндэстэн дамнасан эдгээр компаниуд Хятадад хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа өрнүүлэх тухай танилцуулжээ.