Тайваний асуудал бол Хятад Америкийн харилцааны анхны давж үл болох улаан шугам юм
2024-08-29 15:25:07
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Юшя 29-нд Бээжинд Америкийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливантай уулзав.

Жан Юшя хэлэхдээ, Хятад Америк хоёр орон цэргийн аюулгүй байдлын салбарын тогтвортой байдлыг хадгалах нь хоёр талын нийтлэг ашиг сонирхолд нийцэх бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн түгээмэл хүсэл эрмэлзэл юм. Харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх замналд Хятадын талтай ижил чиглэлд хүчин чармайлт гаргахыг Америкт хүсэж байна. Америкийн тал Хятадын талаарх стратегийн ойлголтоо засан залруулж, Хятад улсын тухай оновчтой, ажил хэрэгч бодлогодоо эргэн орж, Хятадын талын амин чухал ашиг сонирхлыг үнэнхүү хүндэтгэж, Хятадын талтай хамт хоёр армийн харилцаа холбоо, солилцоогоо ахиулж, том гүрний үүрэг хариуцлагыг хамтдаа үүрэглэх ёстой гэв.

Тайваний асуудал бол Хятад улсын амин чухал ашиг сонирхлын гол цөм, түүнчлэн Хятад Америкийн харилцааны улс төрийн үндэс суурь, Хятад Америкийн харилцааны анхны давж үл болох улаан шугам юм. "Тайванийг тусгаар тогтнуулах" хүчний дур зоргын өдөөн хатгалгыг бид зайлшгүй эсэргүүцэх болно. Тайвань хоорондын цэргийн сүлбээгээ зогсоож, Тайванийг зэвсэглэхээ зогсоож, Тайваньтай холбоотой худал мэдээлэл тараахаа зогсоохыг Хятадын тал АНУ-аас шаардаж байна гэж Жан Юшя онцлов.

Хоёр тал мөн бусад асуудлаар санал солилцов.