Чиндао хотын Гуаньшяншань уулын оройд нийт талбай нь 8 квадрат метр хүрэхгүй Орос маягийн барилгын чулуун байшин бий. Байшингийн төв дэх хоёр метр гүн худгийн ёроолд нэгэн цагаан гартаам чулуу байдаг. Энэ жижигхэн чулууны орой нь далайн түвшнээс дээш өндрийн хэмжилтийн эхлэл цэг юм.
Дэлхийн хамгийн өндөр оргил Эверест нь 8848.86 метрийн өндөртэй болохыг энэ цэгээр эхлэл болгон хэмжиж тогтоосон юм.
1952 онд Хятад улс усны түвшний хэмжилтийн эхлэл цэгийг тогтоохдоо 1898 онд байгуулагдсан Чиндаогийн давлагаа хэмждэг баазыг сонгосон юм. Хэрэг дээрээ уг чулуун байшин дахь усны түвшний хэмжилтийн эхлэл цэг нь далайн түвнээс 72.26 метр өндөрт байдаг. Эндээс эхэлж хэмжсэн өндрөөс 72.26-г хасвал далайн түвшнээс дээш хэдий метрт байх оновчтой хэмжээг тогтооно гэсэн үг юм.
Энэ газрыг хэмжилтийн эхлэл цэг болгосны учир нь геологийн бүтэц маш тогтвортой байдагт оршино. Чиндао хот тэр дундаа хуучин хот нь нэг бүхэл хэсэг боржин чулуун дээр байдаг бөгөөд дунд нь ямар ч хагарлын бүс байхгүй, геологийн бүтэц маш тогтвортой, газар хөдлөлт болон байгалийн гамшиг байхгүй тул энэ газрыг сонгожээ.