Хятадын интернет сүлжээний мэдээллийн төв буюу CNNIC өнөөдөр /2024.08.29/-нд 54 дэх удаагийн “Хятадын интернетийн хөгжлийн статистик тайлан”-г гаргалаа.
Тайланд тэмдэглэснээр, энэ оны 6-р сар хүртэл, Хятадын интернет хэрэглэгчдийн тоо бараг 1.1 тэрбум байгаа нь 2023 оны 12-р сарынхаас 7 сая 420 мянгаар нэмэгдэж, интернетийн нэвтрэлтийн түвшин 78 хувьд хүрсэн байна. Оны эхний хагаст, Хятадын интернетийн салбар тогтвортой хөгжиж, дижитал хэрэглээ нь дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, дижитал хэрэгжилт нь илүү их шинэ хүчнийг бий болгож, илүү олон хүн интернеттэй ойртож, дижитал эрин үеийн дөхөм төд, үр ашгийг хуваалцаж байна.