8 дугаар сарын 29-ний үдээс хойш Хятадын БХЯ ээлжит хэвлэлийн бага хийлгэж, БХЯ-ны Мэдээллийн товчооны дарга, БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Ү Чянь мэдээлэл хийв.
Бээжингийн Шяншаний 11-р удаагийн форум 9 дүгээр сарын 12-14-нд болно. 8 дугаар сарын 28-ны байдлаар, 90 гаруй улс орон, олон улсын байгууллагын албан ёсны төлөөлөгчид тус форумд оролцохоор болов. Хуралд оролцох хүний тоо, зэрэглэл нь өмнөх форумаас давж, илүү өргөн хүрээтэй төлөөллүүд оролцохоор байна.