Хятадын Үр тариа, материалын нөөцийн үндэсний товчооноос мэдээлснээр, өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 60 сая гаруй тонн зуны үр тариа худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм. Худалдан авалтын хэмжээ сүүлийн жилүүдийн нэлээд өндөр түвшинд байгаа бөгөөд зуны үр тарианы ид оргилын үеийн худалдан авалт ерөнхийдөө жигд үргэлжилж байна.