“Бүс ба зам” 2024 хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум 8-р сарын 28-нд Сычуань мужийн Чэндү хотноо зохиогдлоо. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Суртал ухуулахын яамны сайд Ли Шүлэй оролцож, илтгэл тавив.
Тус арга хэмжээнд оролцож буй зочид төлөөлөл хэлэхдээ, “бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах санаачилгыг Хятад улс дэвшүүлж, үр бүтэмж, завшаан боломжийг дэлхий нийтээрээ хүртэнэ. Ши Жиньпин дарга 2013 онд тус санаачилгыг дэвшүүлсэн, эдгээр жилүүдэд уг чиглэлээрх хамтын ажиллагаа маш сайн үр дүнд хүч, үр жимсээ дэлхий нийтэд хүртээсэн. Хэвлэл мэдээлэл бол үр бүтэмжийг харуулах цонх бөгөөд ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах холбоос учраас талуудын хамтын ажиллагаа өрнүүлж, үр дүнд хүрсэн талаар дэлгэрэнгүй мэдээлж, хөгжил дэвшлийг ахиулж, дэлхий нийтэд эерэг хандлагатай хувь нэмэр оруулах нь зүйтэй. Мэдээллийн технологийн хэвлэл мэдээллийнхэнд учруулж буй сорилтыг хамтдаа даван туулж, мэдээллийн харилцан уялдаа холбоог дэмжиж, хэвлэл мэдээллийн дижиталчилсан чадавхыг сайжруулах ёстой. Мөн хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа, соёл иргэншлийн солилцоог бэхжүүлж, улс орнуудын нандин түүх соёлыг харуулж, иргэдийн холбоосыг бэхжүүлэх ёстой.
76 орны 191 хэвлэл мэдээллийн салбарын 200 гаруй төлөөлөл, судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөл тус форумд оролцсон юм. Мөн форумын үеэр “бүс ба зам” хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны Чэндүгийн санаачилгыг нийтэлсэн бөгөөд “бүс ба зам” Мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны холбооны Удирдах зөвлөлийн гуравдугаар хурлыг зохиожээ.