Үндэстэн дамнасан компаниудын удирдагчдын Чиндаогийн 5 дахь дээд хэмжээний уулзалт өчигдөр өндөрлөв. Уг уулзалтын үеэр хамтын ажиллагааны 163 төсөлд гарын үсэг зурж, нийт мөнгөн дүн нь 53.3 тэрбум ам.доллар хүчрээ.
Үүний дотор хөрөнгө оруулалтын төсөл 121 байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 12.9 тэрбум ам.доллар байна. Худалдааны 42 төсөл байгаа бөгөөд гэрээний мөнгөн дүн нь 40.4 тэрбум ам.доллар байгаа нь Хятад, гадаад улс хоорондын хамтын ажиллагаа асар их нөөц бололцоо байгааг харуулав.
Үндэстэн дамнасан компаниудын удирдагчдын Чиндаогийн 5 дахь дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээлэнгээс "Хятад дахь үндэстэн дамнасан компаниуд" сэдвээр цуврал судалгааны тайлан нийтэлжээ. Тайланд тэмдэглэхдээ, 2018-2022 онд Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай аж үйлдвэрийн орлого жилд дунджаар 4.1 хувиар нэмэгдэж, жилийн орлого нь 20 сая юаниас давсан аж үйлдвэрийн нийт орлогын 20 гаруй хувийг эзэлж, ашгийн хэмжээ 7 хувиас дээш хэвээр байгаа нь харьцангуй өндөр түвшинд байна гэжээ.