Хятад-Африкийн бизнес эрхлэгчдийн 8-р бага хурал Бээжинд болов
2024-08-30 15:31:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад-Африкийн бизнес эрхлэгчдийн хурал нь Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээн дэх Хятад, Африкийн бизнес эрхлэгчдийн эдийн засаг, худалдааны дээд түвшний арга хэмжээ болох юм. Уг хурлыг Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг болон Хятадын худалдааны яам хамтран зохион байгуулж байна.
Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч Ван Линьжи 8-р сарын 30-ны өдөр хэлэхдээ, 2024 оны Хятад-Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон Хятад-Африкийн бизнес эрхлэгчдийн 8-р бага хурал 9-р сарын 6-нд Бээжинд болно. Уг хурал "Хамтаар орчин үеийн шинэчлэлийг дэмжиж, Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг дээд түвшинд хамтаар байгуулах” уриан дор болно. Уг чуулганд Африкийн орнууд ихээхэн анхаарал хандуулж, одоогийн байдлаар Африкийн 48 орны 408 аж ахуйн нэгж, бизнесийн нийгэмлэг болон бусад байгууллагуудын төлөөлөл оролцохоор нэрээ бүртгүүлээд байна.

Эх сурвалжийн мэдээгээр, Хятад-Африкийн бизнес эрхлэгчдийн бага хурал 2003 онд байгуулагдсанаас нааш Хятад, Африкийн орнуудад гурван жил тутамд нэг удаа ээлжлэн зохион байгуулагдаж байна. Одоо болтол нийт долоон удаа зохион байгуулагдаж байгаа юм.