Хятадын эрчим хүч "ногоон" болж байна
2024-08-30 09:24:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өчигдөр (29-нд) хэвлэлийн бага хурал хийж, Үндэсний эрчим хүчний газар "Хятадын эрчим хүчний шилжилт" цагаан ном нийтэлжээ.

Сүүлийн үеийн мэдээллээс харахад, Хятад улс 2013-2023 онд эдийн засгийн жил бүрийн 6 хувийн дундаж өсөлтийг эрчим хүчний хэрэглээний жилийн 3.2 хувийн өсөлтөөр дэмжиж, нэгж ДНБ-ийг үйлдвэрлэхэд зарцуулах эрчим хүчний хэрэглээ нь 26.1 хувиар буурч, дэлхийд нэгж ДНБ-ийг үйлдвэрлэхэд зарцуулах эрчим хүчний хэрэглээ хамгийн хурдан буурсан орны нэг болжээ.

2023 онд, Хятадын салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл нь хот суурингийн оршин суугчдын цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс давж, нийт нийгмийн хэрэглээний 3 ватт цаг тутмын 1 ватт цаг нь ногоон эрчим хүч байна. Газрын тосны бүтээгдэхүүний чанар үндэсний III стандартаас үндэсний VI стандартад хүрсэн нь "дараалсан гурван дэвшил" хийж, байгалийн хий ашигладаг хүмүүсийн тоо 300 саяар нэмэгдэн 560 саяд хүрч, цөмийн эрчим хүчээр халаалт өгөх, цөмийн эрчим хүчний уураар хангах туршилтыг амжилттай хэрэгжүүлэв.

Одоогийн байдлаар Хятадын эх газар 102 цөмийн эрчим хүчний цогцолбор ажиллаж байгаа буюу нийт суурилагдсан хүчин чадал нь 131 сая 130 мянган киловатт байгаа нь дэлхийд нэгдүгээрт жагсаж байна.