Хятадын олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээг дэмжих хоёр дахь удаагийн экспогийн бэлтгэл ажил одоогоор эмх цэгцтэй явагдаж, хилийн чанадаас ирж оролцогчид 30 гаруй хувийг эзэлж байгааг 8-р сарын 30-нд болсон Хятадын олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээг дэмжих экспогийн хэвлэлийн бага хурлаас мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад, гадаадын 500 шахам аж ахуйн нэгж тус удаагийн экспод оролцохоор бүртгүүлсэн. Энэ экспод 60 орчим орон оролцох бөгөөд гадаадын оролцогчдын эзлэх хувь өмнөх экспод 26 хувь байсан бол энэ удаад 30 гаруй хувьд хүрчээ. Дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын улс төр, бизнес, эрдэм шинжилгээний олон салбарын хүмүүс Хятадын олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээг дэмжих хоёр дахь удаагийн экспод оролцох төлөвтэй байна.
Үүнээс гадна, Худалдааг дэмжих нийгэмлэг нь Олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээг дэмжих экспогийн үеэр "Олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээг дэмжих тайлан 2024"-ийг нийтлэх болно. Энэ нь дэлхийн ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний хөгжлийн шинэ чиг хандлагыг нэгтгэж, дэвшилтэт, чанарлаг үйлдвэрлэлийн хүчин зүйл шинэ чанарын үйлдвэрлэх хүчин рүү саадгүй шилжлэх урсгалын дагуу хүн дүрст робот, ухаалаг автомашин, нэгдсэн хэлхээ зэрэг 11 гол салбарын дэлхийн ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний зурагийг бүтээх болно.