8-р сарын 29-нд, 2024 оны Хятадын интеретийн соёл иргэншлийн бага хурлын хиймэл оюун ухааны форум Чэндү хотод болж, "Үйсгэгч хиймэл оюун ухааны салбарын өөрийгөө дүрэмлүүлэх санаачилга"-ыг албан ёсоор нийтлэв.
Тус чуулга уулзалтыг Хятадын Кибер орон зайн удирдах газрын (CAC) интернетийн технологийн товчоо, ХТРТ-ийн технологийн товчоо зохион байгуулж, олон салбарын 150 гаруй төлөөлөгч оролцжээ. Хиймэл оюун ухааны технологийг хэвлэл мэдээллийн салбарт шинэлэг байдлаар нэвтрүүлэн хайлт хийгч байсны хувьд ХТРТ нь байгуулагдсан цагаасаа хойш шинэ технологийн шинэчлэлтийг чухалчилж, хиймэл оюун ухааны технологийн шинэлэг хэрэглээг хэвлэл мэдээллийн салбарт идэвхтэй судалж, олон нийтэд түгээсээр ирсэн. Хиймэл оюун ухааны хэрэглээг зохицуулах зорилгоор "ХТРТ-ийн хиймэл оюун ухааны хөгжлийн цагаан ном" нийтэлж, хиймэл оюун ухааны технологийг ашиглан хэвлэл мэдээллийн контент үйлдвэрлэх, хэвлэл мэдээллийн инновацийг тэргүүлэхийг тодорхой санал болгосон байна.
Уулзалтаар "Үүсгэгч хиймэл оюун ухааны салбарын өөрийгөө дүрэмлүүлэх санаачилга"-ыг албан ёсоор гаргаж, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах, контентын экологийн эерэг бүтээн байгуулалтыг дэмжих, үүсгэгч хиймэл оюун ухааны салбарын эрүүлээр хөгжихийг хамтдаа урагш ахиулахыг салбарынханд санаачилга болгожээ.