Хятад улсын дарга Ши Жиньпин 8-р сарын 29-нд Бээжинд хотод Америкийн Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливантай уулзав. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Америк хоёр том гүрэн болохын хувьд, юуны түрүүнд стратегийн зөв ойлголцол бий болгож, Хятад, Америк хоёр орон нь өрсөлдөгч үү, эсвэл түнш үү гэсэн ерөнхий асуултад хариулах явдал юм. Америкийн тал Хятадтай ижил чиглэлд байж, адил бус соёл иргэншилтэй, өөр өөр тогтолцоотой, өөр өөр замналтай Хятад Америк хоёр орон дэлхий дээр энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтдаа хөгжих зөв зам хайхыг хүсэж байна. Салливан Америкийн тал "дөрвийг эрэлхийлэхгүй, зөрчилдөхийг хүсэхгүй" гэдэг амлалтаа дахин нотлоод, Хятадтай стратегийн харилцаагаа үргэлжлүүлж, Америк, Хятад хоёр орон энх тайвнаар зэрэгцэн оршиж, Америк Хятадын харилцааг тасралтгүй хөгжүүлэх арга замыг хайж олохыг хүсэж буйгаа илэрхийлсэн гэжээ.
Жейк Салливаны энэ удаагийн Хятадад хийсэн айлчлал бол Хятад улстай хоёр орны стратегийн харилцааны шинэ ээлжийн яриа хэлэлцээ хийх явдал юм. Энэ нь хоёр талын төрийн тэргүүний тохиролцсон Сан Францискогийн зөвшилцлийг тууштай хэрэгжүүлэх бас нэгэн чухал алхам юм. Хятадын тайланд дурдсанаар, хоёр тал "илэн далангүй, бодитой, бүтээлч яриа хэлэлцээ" хийсэн бөгөөд ойрын хугацаанд хоёр орны төрийн тэргүүн нарын шинэ ээлжийн харилцаа холбооны талаар хэлэлцсэн байна. Энэ удаагийн Хятад, Америкийн дээд түвшний харилцаанд Цагаан ордон харьцангуй эерэг үнэлгээ өгч байна. Энэ нь санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, харилцаагаа тогтвортой байлгахыг хоёр талаараа эрмэлзэж байгааг харуулж байна. Салливаны Хятадад хийх айлчлахын өмнө Хятад улс байр сууриа тодорхой илэрхийлж, Хятадын язгуур ашиг сонирхлыг хүндэтгэж, улс төрийн дотоод асуудлаас болж хоёр орны харилцааг нөлөөлөхгүй байх, мөн Хятад, Америкийн харилцааг үргэлжлэн урагш хөгжүүлэхийг АНУ-д сануулахыг хичээж байна гэж зарим шинжээч онцолжээ.
Сүүлийн жилүүдэд Хятад, Америкийн төрийн тэргүүн нар утсаар ярьсан, эсвэл хоёр тал нүүр тулан уулзсан ч Хятад улс үргэлж ийм чухал мэдээг уламжилсаар ирсэн. Даруй дэлхий дахин Хятад, Америкийг багтаах боломжтой, харин Хятад, Америкийн өөр өөрийн амжилт нь бие биедээ боломж болно. Хятад Америкийн харилцаа цаашид хөгжихийг Хятад улс хүсэж байна. Үүний тулд дарга Ши Жиньпин шинэ эрин үед Хятад Америк харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар хожих гурван зарчмыг баримтлахыг санал болгож, Хятад, Америкийн харилцааны 5 тулгуур хүчнийг бий болгохын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.
Энэ удаагийн Хятад, Америкийн стратегийн яриа хэлэлцээний үеэр Хятад улс Хятад Америкийн харилцааг хэрхэн зөв зохицуулах талаарх байр сууриа дахин тодорхойлж, “Хятад, Америкийн харилцааг зөв чиглэлд байлгахын гол зангилаа нь хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлагаас салшгүй холбоотой”, “Хятад, Америк хоорондын мөргөлдөөн, сөргөлдөөнөөс зайлсхийх гол зангилаа нь гурван хамтарсан мэдэгдлийг дагаж мөрдөх явдал", "Хятад, Америкийн харилцааг жигдрүүлэх гол зангилаа нь бие биедээ эрх тэгш хандах явдал", "Хятад, Америкийн харилцааг урт хугацаанд тогтвортой байлгахын зангилаа нь иргэдийн үндэс суурийг бэхжүүлэх явдал", "Хятад, Америк хоёр орон энх тайван зэрэгцэн оршихын чухал зангилаа нь зөв ойлголцолд хүрэх явдал" зэрэг таван "чухал зангилаа"-г санал болгож, Хятад Америкийн харилцааг хөгжүүлэх талаарх Хятадын талын үзэл баримтлалаа илэрхийлсэн юм.
Салливан энэ удаад АНУ-ын "дөрвийг эрэлхийлэхгүй, зөрчилдөхийг хүсэхгүй" гэсэн байр сууриа дахин дурдаж, бие биедээ эрх тэгш хандах ёстойг онцолсон бөгөөд Америк Хятад хоёр орон энэ дэлхий дээр урт удаан хугацаанд энх тайван зэрэгцэн орших болно гэдэгт санал нэгдэж байгааг гадаадынхан анзаарчээ. Иймэрхүү байр суурь нь эерэг хандлагатай байгаа ч гол нь АНУ эдгээр амлалтаа хэрэгжүүлж чадах эсэх тал дээр эргэлзээтэй байна.
Дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа болохын хувьд Хятад Америк хоёр орны харилцаа хэрхэн хөгжих нь хоёр орны ашиг сонирхолтой холбоотой төдийгүй дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. АНУ-ын дотоодын улс төрийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Америк хоёр талд хөндлөнгөөс оролцох явдлыг арилгаж, зөв зүйтэй арга замыг олж авах үүрэг хариуцлагатай юм. Дарга Ши Жиньпиний хэлсэнчлэн, Хятад Америк хоёр том орны хувьд түүх, ард түмэн, дэлхийн өмнө хариуцлагатай байж, дэлхийн энх тайвны тогтвортой байдлын эх үүсвэр, хамтын хөгжлийн ахиц дэвшлийн хүчин байх ёстой.