Ши Жиньпин даргын "хүн төвтэй" үзэл баримтлалтай санал нэгдэж, "Ард түмнээ түшиж, ард түмэнтэйгээ үргэлж хамт байж, ард түмэндээ үйлчлэх үзэл нь надад гүнгий нөлөө үзүүлсэн" хэмээн Төв Африкийн ерөнхийлөгч Фостен Арканж Туадера хэлсэн бол Хятадын орчин үеийн хөгжлийн ололт амжилтыг хараад тэрээр: "Хятадын нийгмийн хөгжил, орчин үеийн байдалд би гүн цочирдож байна" гэж хэлжээ. Тэрээр Хятад-Төв Африкийн хамтын ажиллагааны талаар ярихдаа, "БНХАУ-тай хийсэн хамтын ажиллагаа маань одоогоор хурдацтай хөгжлийн шатандаа байна" хэмээн ХТРТ-ийн тусгайд ярицлагад орох үедээ хэлсэн юм.
Тэрээр ярицлагын үеэр хэлэхдээ, "Бүс ба зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалт нь орон нутгийн иргэдийн амьжиргаа, сайн сайхан амьдралыг дээшлүүлж, Хятад, Африкийн хамтын ажиллагаа нь чин сэтгэлээсээ, найрсаг, харилцан ашигтай, хамтын хөгжлийг чухалчилж, Африкийн олон оронд бодит үр өгөөжөө өгсөн юм гэжээ. Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн тухай ярихдаа, Хятадын ололт амжилт үнэхээр гайхалтай юм. Удахгүй болох Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум амжилт дүүрэн байхыг хүсэж байна гэжээ.