Францын Олимпийн хорооны ерөнхийлөгч талархал илэрхийлэв
2024-08-31 15:46:48
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны 8-р сарын 26-ны өдөр Бээжингийн цагаар Францын Олимпийн хорооны ерөнхийлөгч Давид Лапати Хятадын төв радио телевизийн захиралд захидал илгээж, бид 2024 оны Парисын Олимпийн наадамд Хятадын тамирчдын гайхамшигт амжилт үзүүлсэнийг дахин өндрөөр үнэлж, Парисын олимпийн үеэр нэвтрүүлэг, сурвалжлагын ажилд гол үүрэг гүйцэтгэсэн Хятадын төв радио телевизэд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье гэжээ.

Тэрээр захидалдаа, Парисын олимпийн амжилтыг магтан сайшаасан Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэн Хайшюн даргад юуны өмнө талархал илэрхийлье гэжээ. Дараа нь тэрээр 2024 оны Парисын олимп нь Олимпийн оюун санаа, түүний үнэт зүйлд шинэ түлхэц өгч, Ерөнхийлөгч Бахын удирдлаган дор хэрэгжиж буй "Олимп 2020+5 хөтөлбөр"-тэй нийцэж байгааг дурдав.

Лапатиен захидалдаа, Хятадын төв радио телевиз Парисын Олимпийн наадмыг дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглээд, энэ хугацаанд маш сайн ажилласан сэтгүүлч хамт олонд талархал илэрхийлж байна гэжээ.