8 дугаар сарын 31-ний өдөр Израилийн арми Газын зурвасын олон газрыг бөмбөгдөж, улмаар 29 палестин хүний аминд хүрсэн гэж мөн өдөр Палестины мэдээллийн агентлаг мэдээлэв.
Газын зурвасын хойд хэсэгт Израилийн арми Газ хотын өмнөд хэсгийн Сабра хороолол, зүүн өмнөд хэсэгт орших Зейтоун хороолол, дүрвэгсдийн Жабалия хуаранг бөмбөгдсөний улмаар нийт 7 хүн амиа алдсан байна. Газын зурвасын төв хэсэгт Израилийн арми Нусайрат дүрвэгсдийн хуаранд олон байшинг бөмбөгдөж, нийт 17 хүний аминд хүрсэн байна. Газын зурвасын өмнөд хэсэгт Израилийн цэргүүд Хан Юнис хотын байшинг бөмбөгдөж, улмаар 5 хүн амиа алдаж, 15 хүн шархадсан гэж мэдээлэлд дурджээ.
Израилийн Батлан хамгаалах арми 8 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэл нийтэлж, Израилийн арми Газ хот болон Газын зурвасын төв, өмнөд хэсэгт цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж, олон зэвсэгт хүчнийг устгаж, Израилийн армид заналхийлж буй дэд бүтэц, цэргийн барилга байгууламжийг сүйрүүлсэн гэжээ.
Палестины Газын зурвасын эрүүл мэндийн газраас 8 дугаар сарын 29-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, өнгөрсөн оны 10-р сард Палестин Израилийн шинэ мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурваст явуулсан Израилийн цэргийн ажиллагааны улмаас 40 мянга гаруй палестин хүн амиа алдаж, 93 мянга гаруй хүн шархадсан байна.