Ши Жиньпин Комор, Того, Жибути улсын ерөнхийлөгч нартай уулзав
2024-09-02 15:53:08
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 2-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятад Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Коморын Ерөнхийлөгч Азали Ассумани, Тогогийн Ерөнхийлөгч Форе Эссозимна Гнассингбе, Жибутийн Ерөнхийлөгч Исмаил Омар Гуэлле нартай тус тус уулзав.

Уулзалтын үеэр Хятад, Коморын төрийн тэргүүн нар Хятад, Коморын харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд ахиулахаа зарласан бол Хятад, Жибутийн төрийн тэргүүнүүн хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөрлөгт хүргэхээ мэдэгджээ. Мөн Хятад, Малийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон ахиулахаа хоёр орны төрийн тэргүүн нар зарлалаа.