Есдүгээр сарын 1-нд Европын гадаад үйл ажиллагааны албаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл нийтэлж, Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд Өмнөд тэнгисийн усан хил дэх Филиппиний хөлөг онгоцнуудын эсрэг аюултай үйл ажиллагаа явуулсан хэмээн буруушааж, энэ үйлдэл нь тэнгис дээрх хүмүүсийн амь насанд аюул учруулж, олон улсын хууль тогтоомжийн дагуу улс орнуудын эрх чөлөөтэй зорчих эрхийг зөрчиж байна. Мөн “НҮБ-ын тэнгисийн хуулийн конвенц” зэрэг олон улсын хэм хэмжээ, 2016 оны Өмнөд тэнгисийн арбитрын шийдвэрийг баримтлахыг онцолсон бөгөөд түнш орнууд хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэжээ.
Үүнтэй холбогдуулан саяхан Хятадаас ЕХ-нд суугаа төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч энэ талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: Шяньбинь шүрэн арал нь Хятадын Наньша арлуудын нэг хэсэг бөгөөд Хятадын уугуул нутаг юм. Хятадын тал газар дээр нь үйл ажиллагаа явуулах нь хууль ёсны, мэргэжлийн хүрээнд байсан бөгөөд ямар ч буруутгах зүйл алга. Хоёр талын хөлөг мөргөлдсөний хариуцлагыг Филиппин бүрмөсөн хүлээх ёстой.
ЕХ нь Өмнөд тэнгисийн асуудлаарх тухайн тал биш бөгөөд Өмнөд тэнгисийн асуудлаар гар дүрэх эрхгүй. Европын талын холбогдох зэмлэлд Хятад улс хатуу дургүйцэж, эрс эсэргүүцэж байгаа бөгөөд иймэрхүү зэмлэлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хятад улс нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд хуулийн дагуу үр дүнтэй арга хэмжээ авч, “Өмнөд тэнгисийн талуудын үйл ажиллагааны тухай тунхаглал”-ыг нухацтай хамгаалах болно.