Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн холбогдох талууд хэлэлцээрийн агуулгын талаар зарим нэг зарчмын асуудал дээр тохиролцоонд хүрсэн гэж тухайн нутгийн цагаар 8-р сарын 31-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден мэдэгдсэн гэж олон хэвлэлийнхэн мэдээлжээ.
Үүнээс өмнө Израилийн тал хэлэлцээр ахиц дэвшил гараагүй гэж хэлж байсан бол Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС-ын зүгээс гал зогсоох хэлэлцээр бүтэлгүйтэх зүг руу хандаж байна хэлжээ.
Эх сурвалжид мэдээлснээр, гал зогсоох хэлэлцээр ахиц дэвшилд хүрсэн, хэлэлцээрийн агуулгыг оролцогч талууд “зарчмын хувьд хүлээн зөвшөөрсөн” гэж мөн өдөр Жо.Байден мэдэгджээ. Тэрээр хэлэлцээрийн өнөөгийн үе шат эерэг чиглэл руу урагшилж байна гэж үзсэн бөгөөд хэлэлцээрт оролцогч талууд үргэлжлэн уулзалт хийх болно гэжээ.