2024 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын анхны хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2024.09.02/ хуралдуулж байгаа юм.
Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны Бүс нутгийн нээлттэй хөгжлийн газрын дарга Шю Жяньпин, ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцах дөрөвдүгээр албаны дарга Ван Хэмин, Үндэсний татварын ерөнхий газрын Олон улсын татварын хэлтсийн дарга Мэн Юй-ин, Экологи, байгаль орчны яамны Гадаад хамтын ажиллагаа, солилцоо хийх төвийн орлогч дарга Ли Юнхун нар Хятад Африк “Бүс ба Зам”-ыг хамтдаа бүтээн байгуулж буй талаар танилцуулжээ.