Хятадын логистикийн салбарын хөгжил эрчимтэй хөгжиж байна
2024-09-02 10:05:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Логистик, Худалдан авалтын Холбоо өнөөдөр, 9-р сарын 2-ны өдөр, 8-р сарын Хятадын логистикийн салбарын хөгжил дэвшлийн индексийг зарлалаа. Өсөлтийг тогтворжуулах зэрэг олон төрлийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлснээр, аж үйлдвэрийн болон ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний уялдаа холбоог түргэтгэж, логистикийн салбарын нийт хэмжээ, шинэ захиалгын өсөлт хурдтай нэмэгдэж, 8-р сарын логистикийн салбарын хөгжил дэвшлийн индекс өргөжин тэлэх хүрээнд зохих хэмжээгээр сэргэж, логистикийн салбарын хөгжил дэвшлийн түвшин улам сайжирч байна.

Хятадын логистикийн салбарын хөгжил дэвшлийн индекс 8-р сард 51.5 хувьтай байсан нь өмнөх сараас 0.5 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Бүс нутгуудын хувьд 8-р сард зүүн, төв, баруун бүсийн логистикийн бизнесийн хэмжээ эрчимтэй сэргэсэн бол үүнд зүүн бүсийн логистикийн бизнесийн нийт индекс өмнөх сарынхаас 0.7 нэгжээр өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.