Израильд гал зогсоохыг шаардсан томоохон жагсаал болж байна
2024-09-02 16:25:58
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 1-нд Израильд томоохон хэмжээний жагсаал болж, олон хүн Израилийн засгийн газар болон Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС-ыг гал зогсоох хэлэлцээрт хүрч, Газын зурваст хоригдож буй Израиль хүмүүсийг суллахыг уриалсан байна.

 

1-ний орой Израилийн "Шинэ мэдээ" цахим хуудсанд мэдээлснээр, мөн өдөр Израилийн орон даяар 700 мянган хүн жагсаалд оролцсоны 550 мянган хүн нь Тель-Авив хотод жагсжээ.

Израилийн Хөдөлмөрийн холбооны дарга Арнон Бар-Дэвид 1-ний өдөр мэдэгдэхдээ, үйлдвэрчний эвлэл 2-ны өдөр орон даяар ажил хаялт зарлаж, гал зогсоох хэлэлцээрийг "Юунаас ч илүү чухал"-д үзэхийг уриалсан байна.

Израилийн батлан хамгаалахын арми 1-ний өглөө мэдэгдэл нийтэлж, Израилийн арми өмнөд хэсэгт орших Рафах хотын газар доорхи хонгилоос баривчлагдсан Израиль хүний цогцсыг олсон бөгөөд тэднийг олон хоногийн өмнө нас барсан гэж таамаглаж байна. Энэ мэдээлэл Израиль даяарт хүчтэй дургүйцлийг төрүүлэв.