ШУӨЗО-ны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооноос мэдээлснээр, “Шиньжянд хориг тавих тухай Америкийн цуврал хуулийг эрс эсэргүүцэн, хориг арга хэмжээд өртсөн аж ахуйн нэгж болон холболдох салбарын хөгжлийг дэмжих тухай ШУӨЗО-ны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны тогтоол”-ыг ШУӨЗО-ны 14 дэх сонгуулийн Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны 13-р хуралдаанаар 2024 оны 8-р сарын 23-нд баталжээ.
Тогтоолд тэмдэглэхдээ, 2022 оны 6-р сарын 21-нд Америкийн талаас “Уйгурыг албадан хөдөлмөрлүүлэхээс урьдчилан сэргийлэх хууль”-йг хүчин төгөлдөр болгож, Шиньжяны албадан хөдөлмөрлүүлэх гэгчтэй холбоотой бараа бүтээгдэхүүн Америкийн зах зээлд нэвтрэхийг эрс эсэргүүцнэ гэсэн нь Шиньжяны аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлт эрхлэлтийн эрх ба хөгжлийн эрх, Шиньжянд амьдарч буй олон үндэстний ард иргэдийн аж төрөн амьдрах эрх, хөгжлийн эрхийг ноцтой хохироогоод зогсохгүй Шиньжянд амьдарч буй иргэдийн сэтгэл зүйд маш их сөрөг нөлөө учруулсан юм. Үүнд бид хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байна. Бид үүний эсрэг дараах шийдвэрийг гаргаж байна.
Нэгт, Америк “албадан хөдөлмөрлүүлэх” гэгч нэрийг ашиглан Шиньжяны аж ахуйн нэгжид ямар ч үндэслэлгүйгээр хориг арга хэмжээ авч байна, энэ нь үнэн хэрэг дээрээ хүний эрх гэгч нэрийг зээлэн улс төр, эдийн засгийн дээрэнгүй ажиллагаа явуулж, “Шиньжяныг ашиглан Хятадын хөгжлийг хориглох” оролдлого хийж байгаа хэрэг юм.
Хоёрт, Шиньжяны үйл хэрэг бол Хятадын дотоод хэрэг учраас Америк Хятадын дотоод засаглалд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож байгаа хэрэг болно. Энэ нь олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж байгаа учраас Шиньжянд амьдарч буй олон үндэстнүүд эрс эсэргүүцэж байна.
Гуравт, нэн даруй арга хэмжээ авч, хориг арга хэмжээнд өртсөн холбогдох аж ахуйн нэгж болон холбогдох салбарын хөгжлийг дэмжинэ.
Уг тогтоолыг мөн өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэжээ.