9-р сарын 2-ны өглөө Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Жибути улсын ерөнхийлөгч Исмаил Омар Гуэллетэй уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, ерөнхийлөгч Гуэлле Хятад Африкийн хамтын ажиллагааны форум байгуулагдсанаас хойшхи бүх дээд хэмжээний уулзалтад оролцож, форумын өсөлт хөгжилтийн гэрч болон дэмжигч болсон юм. Би үүнийг маш их үнэлж байна, тантай нягт хамтран ажиллаж, энэхүү дээд хэмжээний уулзалтыг төгс амжилттай зохион байгуулахад бэлэн байна. Энэ жил Хятад, Жибути хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 45 жилийн хугацаанд Хятад, Жибути хоёр бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, зовлон зүдүүрээ хуваалцаж ирсэн юм, эдийн засгийн хамтын ажиллагаа харилцан ашигтай байж, хүмүүс хоорондын харилцаа нягтарч, Өмнөд, Өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон байна гэжээ.
Исмаил Омар Гуэлле хэлэхдээ, “Хятад улсын дарга танд маш их баярлалаа. Үзэсгэлэнт Бээжин хотод дахин ирэх боломжтой болсондоо би үргэлж баярлаж, бахархаж явдаг. Би энэ хотыг 45 жилийн өмнө мэддэг болсон, дэлхийн хэмжээний том нийслэл хот болтлоо хөгжихийг нь би нүдээр үзсэн. Энэ найрсаг оронд дахин ирж, Хятад, Африкийн яриа хэлцэлийн чухал индэрт дахин оролцож байгаадаа би маш их баяртай байна” гэжээ.