Орон нутгийн цагаар 1-ний өдөр Европын гадаад харилцааны алба мэдэгдэл нийтэлж, Өмнөд Хятадын тэнгист Филиппиний хөлөг онгоцны эсрэг аюултай ажиллагаа явуулсан Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцыг дайран шүүмжилсэн байна. Үүнээс өмнө АНУ-ын Төрийн департамент мөн мэдэгдэл гаргаж, Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоц Филиппиний хөлөг онгоцыг “санаатайгаар дайрсан” хэмээн гүтгэсэн. АНУ, Европ хоёр торирсон юм шиг хамтран ажиллаж, Филиппинийг дэмжиж, Хятадыг шүүмжилж буй арга нь нэг л танил байна.
Филиппин аравхан хоногийн дотор Хятадын Рэнь-Ай шүрэн арал, Шяньбинь арлын орчмын усанд дөрвөн удаа маш аюултай халдлага хийж, агаарын зөөвөрлөх ажиллагаа явуулжээ. Хамгийн сүүлд наймдугаар сарын 31-нд Хятадын Шяньбинь аралд хууль бусаар гацсан Филиппиний эргийн хамгаалалтын №9701 хөлөг онгоц зангуугаа өргөж, эрх, хууль сахиулах үүргээ биелүүлж байсан Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцтой зориудаар мөргөлдсөнийг бичлэгээс тодорхой харж болно. Хятадын талын газар дээрх үйл ажиллагаа нь хууль ёсны, мэргэжлийн, стандартчилагдсан байсан. Нэмж дурдахад АНУ-ын цэргийн тагнуулын P-8A онгоц Хятадын эргийн хамгаалалтын албаны хууль сахиулах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа нь мөн бичлэгт харагдаж байна. Эдгээр нь хоёр талын хөлөг онгоцуудын мөргөлдөөний хариуцлагыг бүхэлд нь Филиппинд байгаа, Өмнөд Хятадын тэнгист байдлыг хурцатгаж, галыг өдөөж байгаа нь Филиппин улс, хөшигний ард болон Өмнөд Хятадын тэнгис дэх эмх замбараагүй байдлыг бий болгож байгаа нь Америк юм гэдгийг харуулж байна.
Түүхэн болон сурвалжийн баримтаас үзвэл, Хятадын засгийн газар Шяньбинь шүрэн арард засаг захиргааны эрх мэдлийг тасралтгүй, үр дүнтэй хэрэгжүүлсээр ирсэн. Филиппин улс хүн амгүй энэ арлыг удаан хугацаанд эзэгнэсээр ирсэн. 2011 оноос хойш Филиппин улс Шяньбинь арал руу эзлэх гэж оролдсон янз бүрийн арга хэмжээ авчээ. 2024 оны 4-р сараас хойш Филиппиний хөлөг онгоцууд Хятадын Шяньбинь шүрэн арлын бүсэд хууль бусаар байрлаж, Шяньбинь шүрэн арар дээр байнгын оршин суухыг оролдож ирсэн. Хөлөг онгоцоо 100 гаруй хоног зогсоосны дараа яаралтай хангамж шаардлагатай байгаа, эс бөгөөс осолдох, бүр живэх аюултай гэж эх сурвалжуудаар мэдээлж эхлэв. Филиппин улс аргаа бараад Хятадын хөлөг онгоцыг зориудаар дайрч, нөхцөл байдлыг хурцатгаж, илүү анхаарал татах гэж оролдож байна.
Филиппиний хөлөг онгоцыг Хятадын Шяньбинь шүрэн арард хууль бусаар байрлаж буй нь Шяньбинь шүрэн арлын экологийн орчинд ноцтой нөлөөлсөн. 8-р сарын сүүлчээр Хятадаас гаргасан "Шяньбинь шүрэн арлын экосистемийн судалгааны тайлан"-д Филиппиний хөлөг онгоцууд Шяньбинь шүрэн арард удаан хугацаагаар бэхэлгээ хийснээс болж далайн давалгаа, урсгал гэх мэт нөлөөн дор зангууны гинж, зангуу нь хадны сүйрэлд хүргэх эрсдэлтэй болоод байна.
Саяхан болсон Хятад, Америкийн стратегийн харилцааны зөшилцлийн үеэр, хоёр талын гэрээг Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулах шалтаг болгон ашиглахгүй байхыг Хятад улс АНУ-аас шаардаж, Филиппиний зөрчлийг дэмжихгүй, зөвшөөрөхгүй байхыг тодорхой шаардсан юм. АНУ Хятадын эсрэг эвслийн тогтолцоогоо бэхжүүлэхийг эрмэлздэггүй, Хятадтай зөрчилдөх бодолгүй гэдгээ дахин нотлсон юм. Хэлснээсээ буцдаг зан нь том орны нэр төрд харш байдаг. ЕХ-ны хувьд үг, үйлдлээрээ болгоомжтой байж, Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд хөндлөнгөөс оролцож өөрийн ашиг сонирхол, олон улсын итгэл үнэмшлийг хохироохгүй байх ёстой. Хятад улс нутаг дэвсгэрийн бүрэн эрх, далай тэнгисийн эрх ашиг сонирхлоо хамгаалж, бүс нутгийн улс орнуудтай хамт Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө тууштай зүтгэх болно.