Монгол Оросын ерөнхийлөгч нар уулзав
2024-09-03 16:31:03
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 3-ны үдээс хойш Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийслэл Улаанбаатар хотноо Төрийн ордонд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай албан ёсны уулзалт хийв. 

Хоёр тал Монгол, Оросын өнөөгийн хоёр талт харилцаа, хамтын ажиллагааны талаар дүгнэлт хийж, эрчим хүч, тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарыг багтаасан хоёр орны хамтын ажиллагааны эдийн засгийн агуулгыг баяжуулах талаар санал солилцжээ. Мөн Монгол,Орос,Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг бэхжүүлэх нь маш чухал гэж үзсэн байна.