Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт
2024-09-03 10:58:36
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Бээжинд болно. Хятад болон Африкийн орнуудын удирдагчид "Шинэчлэлийг ахиулж, дээд түвшний Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулъя" сэдвийн хүрээнд найрамдлаа бэхжүүлэн, хамтын ажиллагааг зөвшилцөж, ирээдүйн талаар хэлэлцэнэ. Энэ нь сүүлийн жилүүдэд Хятад улсад зохион байгуулагдаж буй хамгийн өргөн цар хүрээтэй, гадаадын удирдагчид хамгаас илүү оролцох дипломат ажиллагаа юм.

Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт нь 2000 онд байгуулагдсан, эрх тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээрх Хятад, Африкийн орнуудын хамтын яриа хэлэлцээний механизм бөгөөд эрх тэгш зөвлөлдөх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, нийтлэг ойлголцлоо өргөжүүлэх, найрамдалт харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих зорилготой. 

Чуулга уулзалтын гишүүдэд Хятад улс болон Хятад улстай дипломат харилцаатай Африкийн 53 орон, Африкийн холбооны комисс багтдаг.
2000 оны аравдугаар сард Бээжинд Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт -2000 оны Бээжин дэх сайд нарын бага хурал болж, "Бээжингийн тунхаг" болон "Хятад Африкийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр" гэсэн хоёр түүхэн баримт бичгийг баталснаар, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт албан ёсоор байгуулагдсан юм.

Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт байгуулагдсанаас хойших 24 жилийн турш тус хүрээн дэх хоёр талын хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрчээ. 

Сүүлийн жилүүдэд Хятад Африк хоёр тал “Бүс ба Зам” санаачилга, Дэлхийн хөгжлийн санаачилгыг Африкийн холбооны “2063 оны хөтөлбөр” болон Африкийн орнуудын хөгжлийн стратегитэй уялдаатай холбож, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын индрийг ашиглан, Африкийн орнуудтай хамтран “Хамтын ажиллагааны арван төлөвлөгөө”, “Найман үйл ажиллагаа”, “Есөн төсөл” зэрэг томоохон үйл ажиллагааны төслүүд хэрэгжүүлж байна. 

Хятад улс одоохондоо Африк дахь хөрөнгө оруулалтаар хамгаас илүү хөгжиж буй орон бөгөөд 15 жил дараалан Африкийн хамгийн том худалдааны түнш болж байна.