Хятад, Африкийн харилцаа улам нягтарч байна
2024-09-03 20:28:33
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжинд нээгдэх гэж буй 2024 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт нь хоёр талын "Орчин үеийн шинэчлэлийг ахиулж, Хятадын Африкийн өндөр түвшний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах"-ад шинэ боломж олгож байна. Хятад, Африкийн удирдагчид сүүлийн зургаан жилд анх удаагаа Бээжинд дахин уулзаж, хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэж, Хятад Африкийн харилцааг хөгжүүлэх шинэ төлөвлөгөө гаргаж, "Дэлхийн өмнөд бүс"-ийн энх тайванч хөгжилд хүчтэй түлхэц болж байна. Энэ дээд хэмжээний уулзалт нь Хятад, Африкийн "тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ эрин"-ийг эхлүүлэх төлөвтэй байна гэж Африкийн мэдээллийн сайтад үнэлжээ.

Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, Африк тивтэй харилцах олон улсын хамтын ажиллагааны манлайлагч болсон Хятад Африкийн хамтын ажиллагааны форум 24 жилийн хөгжлийн үр дүнд 55 гишүүнтэй том гэр бүл болон өргөжиж байна. Хятад, Африкийн хамтын ажиллагаа яагаад улам бүр нягтарч байна вэ? Энэ нь хоёр талын үндэсний эрх чөлөөний төлөөх чин сэтгэлээс шалтгаалж байгаа төдийгүй орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэх хөгжлийн хүсэл эрмэлзэл,  хоёр тал хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, олон улсын шударга ёсыг баримтлах үүрэгтэй холбоотой.

Түүхээ эргэн харахад, Хятад, Африкийн орнууд колоничлол, империалистын эсрэг замд мөр зэрэгцэн тэмцэж, үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсан юм. Африкийн ахан дүүс БНХАУ-аас НҮБ дахь хууль ёсны суудлаа сэргээхэд асар их туслалцаа үзүүлж, Хятадын язгуур эрх ашигт хамаарах асуудлаар тууштай дэмжлэг үзүүлснийг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй. Үүний нэгэн адил Хятад улс Африкийг олон улсын үйл хэрэгт дуу нэгтэй илэрхийлэхийг тууштай дэмжиж байгаа бөгөөд Африкийн холбоог G20-д нэгдэхийг дэмжиж байгаагаа хамгийн түрүүнд илэрхийлж, "Африкийн ахан дүүсдээ амласан бүхнийг чин сэтгэлээсээ биелүүлэх болно" гэж амласан юм. Хятад улс хэзээ ч колоничлол хийж байгаагүй, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй, бусад улс оронд хэзээ ч тулгадаггүй, жижиг улс орнуудад үргэлж эрх тэгш, хүндэтгэлтэй ханддаг хэмээн Африкийн ард түмэн дүгнэж байна.

Одоогийн байдлаар, Хятад улс Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг иж бүрнээр ахиулж, Африк тив Африкийн холбооны "2063 оны мөрийн хөтөлбөр"-т тусгагдсан хөгжил дэвшил, сэргэн мандалд хүрэх алсын хараагаа ахиулж байна. Хоёр тал орчин үеийн хөгжлийг ахиулахын тулд хамтран ажиллах нь "Өндөр түвшний Хятад, Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулах" зөв утга учир юм.

Хятад, Африкийн хувьд, нэг нь хөгжиж буй хамгийн том орон, нөгөө нь хөгжиж буй орнууд хамгийн олон байгаа тив юм. Хятад Африк нь "Дэлхийн өмнөд бүс"-ийн гишүүн бөгөөд дэлхийн засаглалыг сайжруулах чухал хүчин юм. Хоёр тал олон улсын болон бүс нутгийн олон томоохон асуудлаар ижил төстэй үзэл бодолтой, жинхэнэ олон талт үзлийг баримталж, колоничлолын хорт үлдэгдэл болон ноёрхлын янз бүрийн арга барилыг эсэргүүцэж, хөгжиж буй орнуудын дуу хоолойг нэмэгдүүлэхийг уриалж байна. Дэлхий нийтэд эмх замбараагүй байдал үүсээд байгаа нөхцөлд, Хятад, Африк хамтран ажиллаж, хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашгийг илүү сайн хамгаалж, олон улсын илүү шударга, үндэслэлтэй дэг журмыг дэмжих болно.

Олон жилийн турш Хятад, Африк хувь заяагаа хамтатгасаар ирсэн юм. Хятад улсын дарга Ши Жиньпин Африк зэрэг хөгжиж буй орнуудтай эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь Хятадын дипломат харилцааны тулгын чулуу мөн гэж онцолжээ. Сейшелийн Ерөнхийлөгч Рамкараванг Хятад улстай бие биенээ тууштай дэмжиж, бие биенийхээ үнэнч найз байх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Гвиней-Бисаугийн Ерөнхийлөгч Эмбало хэлэхдээ, Хятад улс бол Африкийн чухал түнш бөгөөд "Бид Хятадтай мөр зэрэгцэн урагшилсаар ирсэн" гэжээ. Удахгүй болох 2024 оны Хятад-Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт нь Хятад, Африкийн харилцааны шинэ байр суурийг тодорхойлж, тэдний орчин үеийн шинэчлэлд шинэ түлхэц өгч, 2.8 тэрбум Хятад, Африкийн ард түмэнд илүү их ашиг тус авчирч, хувь нэмрээ оруулна гэж хүлээх үндэслэл бий. Дэлхийн орчин үеийн шинэчлэлийг дэмжихийн тулд "Хятад Африкийн хүч"-ийг дайчлан ажиллах хэрэгтэй.