Их Британи Израиль руу зэвсэг экспортлох тухай 30 төрлийн лицензийн эрхийг нэн даруй зогсооно гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми 2-ны өдөр хэлсэн байна.
Тэрээр мөн өдөр парламентын доод танхимд Их Британийн Израильд зэвсэг экспортлох тусгай лицензийн бодлогын талаар хэлэхдээ, Израильд зарим цэргийн бүтээгдэхүүн экспортлоход илт эрсдэлтэй байна гэж Их Британи үнэлж байгаа бөгөөд эдгээр зэвсгүүдийг олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчих ажиллагаанд ашиглаж болзошгүй. Их Британи Израильд сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц зэрэг цэргийн нисэх онгоцны эд ангийг багтаасан 350 орчим зэвсэг экспортлох лицензийн 30 төрлийн эрхийг нэн даруй зогсооно гэжээ
Ламми хэлэхдээ, энэ шийдвэр нь Израилийн аюулгүй байдалд нөлөө болохгүй бөгөөд Их Британи олон улсын хуулийн дагуу Израилийн өөрийгөө хамгаалах эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлсээр байх болно гэжээ.