Хятад улс Канадын зарим бүтээгдэхүүнд "ялгаварлан гадуурхахын эсрэг мөрдөн байцаалт" хийнэ
2024-09-03 15:55:21
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч 3-нд хэлэхдээ, Хятад улс“БНХАУ-ын Гадаад худалдааны хууль”-ийн 7, 36-р зүйлд заасны дагуу Канадын авсан холбогдох хязгаарлалтын арга хэмжээнд чиглүүлэн "ялгаварлан гадуурхахын эсрэг мөрдөн байцаалт" хийнэ. Дараа нь бодит нөхцөл байдалд үндэслэн Канадын эсрэг зохих арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн Хятадын дотоодын аж үйлдвэрийн сүүлийн үеийн мэдээгээр, Канадаас Хятад руу экспортлох рапсын хэмжээ ихээхэн нэмэгдэж, хямдаар борлуулах сэжигтэй байгаа бөгөөд 2023 онд 3.47 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 170 хувиар нэмэгдэж, үнэ нь үргэлжлүүлэн буурсаар байна. Канадын шударга бус өрсөлдөөнд өртсөн Хятадын рапстай холбоотой дотоодын үйлдвэрүүд алдагдал хүлээсээр байна. Хятад улс дотоодын холбогдох хууль тогтоомж, ДХБ-ын дүрэм журмын дагуу Канад улсаас импортлох рапст хямдаар борлуулахын эсрэг мөрдөн байцаалт явуулах болно. Мөн Канадын холбогдох химийн бүтээгдэхүүнд дотоодын үйлдвэрлэлийн хэрэглээнд үндэслэн хямдралын эсрэг мөрдөн байцаалт хийнэ.