Орос Украин байлдааны шинэ тайлан гаргав
2024-09-03 10:26:17
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар есдүгээр сарын 2-нд ОХУ-ын Батлан хамгаалах яам, Оросын арми Украины цэргийн эрчим хүч, батлан хамгаалах үйлдвэрлэлийн объектуудад өндөр нарийвчлалтай зэвсэг ашиглан довтолсон гэж мэдэгдэв. Курск муж дахь Украины дайралтыг Оросын цэргүүд няцаасаар байна. Украины армийн фронтын шугамын байдал ноцтой байгаа бөгөөд Оросын арми довтолгоогоо эрчимжүүлсэн гэж мэдэгдэв.

Оросын Батлан хамгаалах яам 2-ны өдөр мэдээлснээр, мөн өдрийн өглөө эрт Оросын арми Украины эрчим хүч, батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолбор, нисгэгчгүй онгоц угсрах, хадгалах цэг зэрэг объектууд руу алсын тусгалын өндөр нарийвчлалтай зэвсэг болон нисгэгчгүй онгоцоор дайрчээ. Өнгөрсөн хоногт Оросын арми Украины цэрэг руу олон фронтоос довтолж, Украины хуягт машин, гаубиц болон бусад техник, байгууламжийг устгасан байна. Мөн Донецк муж дахь Скучное сууринг хяналтдаа авчээ.

Мөн өдөр Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлснээр, мөн өдөр фронтын бүсэд 105 удаа тулалдаж, фронтын байдал ноцтой хэвээр байгаа бөгөөд Орос Украины армийн байрлал руу довтолгоогоо эрчимжүүлсээр байна. Покровск нутагт Украины арми Оросын армийн олон удаагийн дайралтыг амжилттай няцаав.