Хятад Америкийн уур амьсгалын хуралдаан Бээжинд болно
2024-09-03 16:25:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Экологи, байгаль орчны яам өнөөдөр /2024.09.03/-нд мэдээлснээр, Хятад Америк хоёр талын зөвшилцсөний дүнд, Америкийн ерөнхийлөгчийн олон улсын уур амьсгалын бодлого хариуцсан ахлах зөвлөх Жон Подеста 9-р сарын 4-6-ны өдрүүдэд Хятад улсад айлчилж, Хятадын уур амьсгалын өөрчлөлтийн үйл хэрэг хариуцсан тусгай элч Лю Жэньминьтэй хамт “ 2020-иод онд уур амьсгалын үйл ажиллагааг бэхжүүлэх ажлын хэсэг"-ийн хоёр дахь хуралдааныг даргална. Хоёр тал Хятад Америкийн ажлын хэсгийн хүрээнд ажил хэрэгч хамтын ажиллагаа, өөр өөрийн орны уур амьсгалын бодлого, уур амьсгалын өөрчлөлтийн олон талт үйл явцын талаар санал бодлоо солилцох болно.