Ши Жиньпин Кени, Чад улсын тэргүүн нартай уулзав
2024-09-03 16:26:07
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 3-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Кенийн ерөнхийлөгч Уильям Самоа Рутотой уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Кени хоёр орон "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах хамтын ажиллагааны тэргүүн эгнээнд байж, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй ахиулж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө хүртээхийн тулд олон тооны дэд бүтцээр холбогдох төслүүдийг бүтээн байгуулж ирсэн гэжээ. 

Хоёр тал Хятад Кенийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг "гурван түншлэл"-ийн чиглэл рүү урагшлуулахыг Ши Жиньпин санал болгов. Тухайлбал нэгд, нөхөрлөл найрамдлаа өвлөн залгамжилж, харилцан итгэлцсэн чин үнэнч түнш байж, үндэсний бүрэн эрхт байдлыг хамгаалах, улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замыг бие даан эрэлхийлэхэд бие биенээ тууштай дэмжинэ. Хоёрт, шударга байдал, шинийг санаачилж, харилцан ашигтай, хамтдаа хожсон түнш байж, “Бүс ба Зам” санаачилгыг Кени улсын “2030 он хүртэлх хэтийн төлөвлөгөө”-тэй нягт холбож, Зүүн Африкт дэд бүтцийн харилцан холболт ба хөгжлийн бүсийг бий болгож, дижитал сүлжээ, шинэ эрчим хүч, эдийн засаг, худалдаа, ядуурлыг бууруулах, тариачдад ашиг тусаа өгөх зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Гуравт, итгэлцлээ бэхжүүлж, шударга ёсыг хамгаалах стратегийн түнш байж, олон улсын болон бүс нутгийн асуудлаар харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, дэлхийн өмнөдийн орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамтдаа хамгаалж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулах явдал юм гэжээ.

Энэ удаагийн Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буй Хятад улсад талархаж байна. Африк, Хятадын ирээдүйн хөгжлийг хамтаар эрэлхийлэхэд чухал индэр, боломж хангалаа гэж Уильям Руто илэрхийлжээ.

Есдүгээр сарын 3-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад ирсэн Чадын ерөнхийлөгч Мусса Мохаммедтэй уулзав. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Чадын харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон зарласнаа мэдэгдэв.