Камчаткийн хойгт нисдэг тэрэг осолдсон газраас авран туслагчид нийт 22 хүний цогцсыг бүгд олсон тухай Оросын Онцгой байдлын яам 2-ны өдөр мэдэгдэв.
ОХУ-ын Онцгой байдлын яам мөн өдөр олон нийтийн сүлжээгээр, цогцсын хэн болохыг тогтоохоор Камчаткийн хязгаарын бүсийн төв Петропавловск-Камчатскийд хүргүүлснээр эрж хайх, аврах ажил дууссан гэж мэдээлжээ.
Оросын Мөрдөн байцаах хорооны зүүн бүс нутаг хоорондын тээврийн хэрэгслийг шалгах газар 2-ны өдөр олон нийтийн сүлжээгээр мэдээлснээр, техникийн доголдол, жолоодлогын дүрэм зөрчсөн зэрэг нь нисдэг тэрэгний ослын гол шалтгаан болсон гэжээ.
2-ны өдөр Камчаткийн хязгаарын бүсийн захирагч Солодов 9-р сарын 3-ны өдрийг амь үрэгдэгсдэд зориулан эмгэнэлийн өдөр болгон зарласан байна.