Өнөөдөр, 4-нд, дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээнд оролцох Хятадын эхний бүлэг төлөөлөгчдийн баг Гуанжөү хотоос мордож, 5-ны өглөө эрт Франц руу ниснэ. Есдүгээр сарын 10-15-ны өдрүүдэд Францын Лион хотноо Дэлхийн ур чадварын 47 дахь удаагийн тэмцээн болж, Дэлхийн ур чадварын байгууллагын гишүүн орнуудын 1400 гаруй оролцогч тэмцээнд оролцох юм.
Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны танилцуулснаар, Хятадын төлөөлөгчдийн багт, тэмцээнд оролцогч, мэргэжилтэн, орчуулагч, ажилтнууд зэрэг 212 бие бүрэлдэхүүн багтжээ. Тэмцээнд оролцох 68 оролцогчоос 58 эрэгтэй, 10 эмэгтэй, оролцогчийн дундаж нас 22, хамгийн бага нь 18 настай, хамгийн их нь 25 настай юм байна. Оролцогчид тээвэр логистик, дэд бүтэц, барилгын технологи, нийгмийн болон хувь хүний үйлчилгээ зэрэг 6 том төрлийн нийт 59 төрлийн тэмцээнд өрсөлдөх юм.