9-р сарын 4-ний үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Бээжинд Сенегалын ерөнхийлөгчийн гэргий Маритай хамт цайлав.
Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Ерөнхийлөгч Бассиру Диомае Файег дагалдан Хятадад хүрэлцэн ирж, анх удаагаа Хятадад төрийн айлчлал хийж буй Мари хатагтайг баярлан угтаж буйгаа Пэн Лиюань илэрхийлэв. Пэн Лиюань хэлэхдээ, Хятад, Сенегал хоёр улс нь соёлын уламжлал болон бусад тал дээр маш олон ижил төстэй тал бий, хоёр орны ард түмэн нийгэм соёлын харилцааны явцдаа ойлголцол болон найрамдалт харилцаагаа тасралтгүй гүнзгийрүүлэнэ гэдэгт найдаж байна. Би Маритэй хамт эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд болон бусад чиглэлээр туршлагаа хуваалцаж, Хятад, Африкийн эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжлийг хамтдаа ахиулахад бэлэн байна гэжээ.
Пэн Лиюань удаан хугацааны турш Африкийн орнууд, тэр дундаа Сенегал дахь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн талаар анхаарал хандуулж, Сенегалын ард түмний аж байдлыг сайжруулахад Хятад улс дэмжлэг туслалцаа үзүүлж байсан явдлыг Мари өндрөөр үнэлж, хоёр талын солилцоо, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, Сенегал, Хятадын найрамдлыг тасралтгүй ахиулахад бэлэн буйгаа илэрхийлэв.