9-р сарын 4-ний үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад ирсэн Сьерра Леон улсын ерөнхийлөгч Жулиус Маада Биотой уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Африкийн хамтын ажиллагааны форум нь Хятад, Африкийн ард түмэн хамтдаа зөвшилцөж, хамтдаа бүтээн байгуулж, хамтаар хуваалцдаг форум юм, энэ нь Хятад Африкийн ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах үр дүнтэй механизм төдийгүй, нэн ч Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны туг сүлд юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар, энэхүү дээд хэмжээний уулзалт нь Африкийн орнуудын орчин үеийн хөгжлийг ахиулах, Хятад-Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад шинэ хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэжээ.
Жулиус Маада Био хэлэхдээ, “Ноён дарга та Хятад улсыг удирдан чиглүүлж олсон амжилт болон таны удирдлагын арга барил, түүнчлэн дэлхийн энх тайван хийгээд аюулгүй байдлыг дэмжих үйлсэд таны оруулсан хувь нэмэрийг бахархан сайшааж байна, бид Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтыг тэсэн ядан хүлээж байсан юм. Сьерра Леон, Хятад хоёр бол найдвартай түнш гэдгийг би дахин нотолж байна. Бид Хятад улстай хоёр болон олон талт түвшинд нягт уялдаа холбоотой хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.