Украины олон өндөр албан тушаалтан огцрох өргөдлөө өглөө
2024-09-04 14:57:00
Share
Share this with Close
youtube WeChat

Украины засгийн газрын олон өндөр албан тушаалтан 9-р сарын 3-нд огцрох өргөдлөө өгсөн нь Украины засгийн газрын "том зохицуулалт"-ын нэг хэсэг гэж Украины хэвлэл мэдээлжээ. 

Эх сурвалжид мэдээлснээр, тухайн өдөр огцрох өргөдлөө өгсөн албан тушаалтны дотор Украины Ерөнхий сайдын орлогч Ольга Стефанишина, Стратегийн аж үйлдвэрийн сайд Александр Камишин, Хууль зүйн сайд, Байгаль орчны сайд нар багтсан байна. 

Хэвлэлийн мэдээлснээр, оны эхээр огцорсон албан тушаалтнуудыг багтаагаад Украины Засгийн газрын гуравны нэг орчим суудал хоосон байгаа аж. 

2022 оны 2-р сард Орос, Украины мөргөлдөөн дэгдсэнээс хойш, Украины засгийн газар бүрэлдэхүүн солигдсоор байна. Өнгөрсөн оны 9-р сард, ерөнхийлөгч Зеленский Батлан хамгаалахын сайд Алексей Резниковыг албан тушаалаас нь огцруулсан юм.