Синьхуа агентлагийн мэдээ, 9-р сарын 4-нд БНХАУ-ын Дэд дарга Хань Жэн Владивосток хотод ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав.
Ши Жиньпин даргын чин сэтгэлийн мэндчилгээг Ерөнхийлөгч Путинд уламжилж, Хань Жэн хэлэхдээ, хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор, Хятад, Орос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн түүхэн шинэ гараанд, Хятад-Оросын харилцаа шинэ эрин үедээ өндөр түвшинд хөгжиж байна. Хятад улс хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөвт бат итгэлтэй байна. Хятад улс Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үүрэг, нөлөөг өндрөөр үнэлж, Оросын Алс Дорнод дахь хөгжлийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжин оролцож, хөгжлийн боломжоо Оростой хуваалцаж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээж, хамтын хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.
Путин хэлэхдээ, ОХУ-д болж буй Дорнын эдийн засгийн 9-р чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Хань Жэн таныг баярлан угтаж байна, Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээг минь уламжилна уу. Орос, Хятадын харилцаа түүхэн дэх хамгийн сайн үе шатандаа байгаа бөгөөд Орос улс хоёр орны эдийн засаг, худалдаа, ард иргэд, соёлын солилцоо, орон нутгийн харилцаа зэрэг олон салбарын хамтын ажиллагааг чухалчлан үзэж, Хятад улстай хөгжлийн шинэ боломжуудыг судлахыг хүсэн хүлээж байна гэжээ.